Цахилгаан хэлхээний онол хичээлийн бие даалтын удирдамж

Цахилгаан хэлхээний онол хичээлийн бие даалтын удирдамж

/KTXC-124/

                                                                               2011-2012 оны хичээлийн жил II улирал

 

Бие даалт-1: Оюутан бүр  өгөгдсөн сэдвийн дагуу цахилгаан хэлхээ электрон хэлхээний ойлголтуудыг судлан цаасан хэлбэрээр багшид өгөхөөс гадна ангийн нийт оюутнуудад илтгэл тавина.

Бие даалтад заавал presentation бэлтгэх ба слайдны эхний нүүрт сэдэв, хаяг, оюутны нэр, анги бүлэг байрлаж, зураг, схем, диаграм, хүснэгтийг түлхүү оруулах, дан текст мэдээллээс зайлсхийж, түлхүүр үг ашиглан тэдгээрийг дэлгэрүүлэн ярих шаардлагатай.

Зорилго: Цахилгаан хэлхээний онол хичээлийн онолын мэдлэгээ гүнзгийрүүлэхээс гадна, цахилгаан хэлхээний тооцоо хийх чадварыг сайжруулах, илтгэх ур чадвар болон бие даан суралцах дадлыг олгоход чиглэнэ.

Агуулга:

  1. Нүүр
  2. Гарчиг
  3. Оршил
  4. Онолын хэсэг / бүтэц, ажиллагаа, схем, диаграмм г.м /
  5. Туршилтын хэсэг
  6. Дүгнэлт
  7. Ашигласан материал

Оноожуулалт: Дээрх агуулгын хүрээнд бүрэн хэмжээнд хийгдэн, амжилттай хамгаалсан бол 6 оноо бүрэн өгөгдөнө

 

Бие даалт-2: Оюутан бүр нэрсийн дарааллаар бодлогын дугаарыг дэс дараалуулан оноож хоорондоо давхцахгүйгээр  6 бодлого бодно.

Бодолтыг А4 цаасан дээр гараар гаргацтай бичиж ирүүлнэ.

.

Ашиглах ном:  N.O SadikuFundamentals of Electric circuitsChapter 2

Бодолтыг А4 цаасан дээр гараар гаргацтай бичиж ирүүлнэ. Бодлогыг 4/27, 05/04 өдрүүдэд хамгаална.

Оноожуулалт: Нэг бодлого -1 оноо

 

Бие даалт хамгаалалт: 1-р бие даалтыг оюутан бүр өгөгдсөн хугацааны дагуу                         1 семинарын хичээлээр 1 оюутан хамгаална.

2-р бие даалтыг 4/20 ны дотор ирүүлнэ. 4/23, 4/30 ны өдрүүдэд семинарын хичээлээр хамгаална.

 

Бие даалтын ажлын бичгийн стандарт:

  1. Үсгийн фонд: Arial
  2. Үсгийн хэмжээ: 11
  3. Толгойн бичилт: “Бие даалтын Сэдэв ”
  4. Хөлний бичилт “Анги нэр ”
  5. Дээрээс: 3см , доороос: 3см
  6. Баруун зүүн талаас: 2см

Хуудасны тоо:  1-р бие даалт 8-10

2-р бие даалт 2-3

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s