Опто электроник хичээлийн бие даалтын удирдамж

 

Оптоэлектроник хичээлийн бие даалтын удирдамж

/KTXC-224/

                                                                               2011-2012 оны хичээлийн жил II улирал

 

Бие даалт 1: Оюутан бүр  өгөгдсөн сэдвийн дагуу оптоэлектроникийн төхөөрөмжүүдээс судлан цаасан хэлбэрээр багшид өгөхөөс гадна ангийн нийт оюутнуудад илтгэл тавина.

Бие даалтад заавал presentation бэлтгэх ба слайдны эхний нүүрт сэдэв, хаяг, оюутны нэр, анги бүлэг байрлаж, зураг, схем, диаграм, хүснэгтийг түлхүү оруулах, дан текст мэдээллээс зайлсхийж, түлхүүр үг ашиглан тэдгээрийг дэлгэрүүлэн ярих шаардлагатай.

Зорилго: Оптоэлектроник хичээлийн талаарх онол болон практикийн мэдлэгээ гүнзгийрүүлэх, илтгэх ур чадвар болон бие даан сурах чадварыг дээшлүүлэхэд гол зорилго оршино.

Агуулга:

  1. Нүүр
  2. Гарчиг
  3. Оршил
  4. Онолын хэсэг / бүтэц, ажиллагаа, схем, диаграмм г.м /
  5. Ажиллагаа хэрэглээ / video, file хавсаргах /
  6. Дүгнэлт
  7. Ашигласан материал

Оноожуулалт: Дээрх агуулгын хүрээнд бүрэн хэмжээнд хийгдэн, амжилттай хамгаалсан бол 6 оноо бүрэн өгөгдөнө.

 

Бие даалт 2: Оюутан бүр өгөгдсөн сэдвийн дагуу нэг нэг лазер судалж ирнэ. Монгол материал байхгүй учраас орчуулга хийгдэнэ. Тухайн материалыг оновчтой website-аас оновчтой мэдээлэл авч орчуулга хийнэ. Бие даалтад заавал presentation бэлтгэх ба слайдны эхний нүүрт сэдэв, хаяг байрлаж, зураг, схем, диаграм, хүснэгтийг оруулна.

Зорилго: Оюутанд оптоэлектроникийн үндсэн төхөөрөмж болох лазерийн технологиудыг судлуулахаас гадна мэргэжлийн англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, орчуулга хийх чадварыг сайжруулахад гол зорилго оршино.

Агуулга:

  1. Эх материал
  2. Орчуулга
  3. Шинэ үгийн жагсаалт
  4. Эх сурвалж

Оноожуулалт: Дээрх агуулгын хүрээнд бүрэн хэмжээнд хийгдэн, амжилттай хамгаалсан бол 6 оноо бүрэн өгөгдөнө.

 

Бие даалтын ажлын бичгийн стандарт:

  1. Үсгийн фонд: Arial
  2. Үсгийн хэмжээ: 11
  3. Толгойн бичилт: “Бие даалтын Сэдэв ”
  4. Хөлний бичилт “Анги нэр ”
  5. Дээрээс: 3см , доороос: 3см
  6. Баруун зүүн талаас: 2см

Хуудасны тоо:  1-р бие даалт 5-10

2-р бие даалт 2-3

Бие даалт хамгаалалт:

Оюутан бүр өгөгдсөн хугацааны дагуу нэг хичээл дээр 1 оюутан хамгаална.

 

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s